Үндэстний ТОЙМ сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Долоо хоног тутмын “Үндэстний Тойм” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдынхаа гар дээр очлоо. Сэтгүүлийн 357 дахь дугаарт Монголын кино урлагийн гол цөм болсон кино зохиолын тухай онцлон хөндлөө. 

Нийтлэлч Я.Баяраа Онцлох нийтлэлдээ кино зохиол бичлэгийн суурь формат, хэлбэрийг хэр хангаж буйг авч үзэх, зохиолын харилцан яриа болон агуулгын хөгжүүлэлтийг үнэлэх гэсэн хоёр шалгуурыг үзэгчдийн таашаалд хүртээл болсон кинонууд дээр жишээлэн тайлбарлажээ.

Шинэ дугаарт нийтлэлч С.Сосоржавын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх “Хонь бүрэн, чоно цатгалан”, нийтлэлч Д.Жавхлангийн “Жүдогийн гүрний сонголт", гадаад мэдээний тоймч Х.Батсайханы “Өмнөд Африкийн үнэн нүүр царайг илтгэсэн гурван гол дүр” зэрэг олон сонирхолтой нийтлэл багтсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)