ОНЦЛОХ ЭШЛЭЛ: Монгол хүн диктатуртай байж сайн явдаг

УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар

Би Монголын түүхийн гурван цаг үеийг харуулсан гурвалсан бүтээлийг үзэгчиддээ үлдээе гэсэн бодолтой явдаг юм. Эхнийх нь Хүннү гүрний хүчирхэг байх үеийг “Тэнгэрийн хүү” бүтээлээрээ харуулсан. Энэ жил XIII зуун буюу Их Монгол Улсын Эзэн Чингис хаанаар бүтээл хийе гэж зорьж байгаа. Цаашлаад Өндөр гэгээн Занабазараар бүтээл хийе гэсэн бодолтой явдаг юм.

Бид XIII зуун гэхээр л тэр үед амьдарч байсан хүмүүсийг хөлдөө ороогдсон дээл, үс гэзэг нь ширэлдсэнээр төсөөлдөг. Дэлхий ч биднийг ингэж төсөөлж, аль болох л зэрлэг бүдүүлэг талаас нь харахыг хичээдэг. Би “Хаадын хаан” түүхэн жүжгээрээ монголчуудыг асар өндөр соёл иргэншилтэй, ухаалаг ард түмэн байсан гэдгийг харуулахыг хичээж байгаа.

medee.mn

Нийтлэлч Баабар

2009 онд Жаст Батхүү Эрдэнэтийг барьцаалж 140 сая $ хусахад ЕС- Батболд, Хуулийн сайд-Нямдорж, Гадаад сайд Зандашатар байсан. Одоо Нямдоржийн хэлж байгааг хар. Алтанхуяг, Дорлигжав руу чихчихсэн. Загасны ой 8 секунд, бидний ой 8 хоног болохоор аргагүй л дээ...

twitter.com/Baabarniitlelch

Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг

БиткоЙноор ашиг олбол аз чинь. Алдагдал хүлээвэл би хариуцлага хүлээхгүй.

“Үндэсний шуудан” сонин

Жиргээч Бат

Намууд иргэдэд итгэдэггүй, мэргэжил, боловсролд итгэдэггүй. Тэд зөвхөн намчидаа л хаа нэгтээ байршуулж аваад, түүгээр дамжуулж паразитлан идэж суух ганц л зорилготой. Ийм байхад мэргэжлийн салбарууд хөгжихгүй, энэ улс хөгжихгүй ээ. Бидэнд итгэдэггүй намуудад бид итгэх хэрэг байна уу!?

twitter.com/batengineer

Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг

Би гавьяатаас илүү ЦАГААНЫ ЦЭГМЭДИЙН ТӨМӨРХУЯГ гэсэн удам дамжсан цолтой хүн. Би хаана ч нүүр бардам явдаг. Энэ бол бахархал. Хүний удам судар, өвөг эцэг гэдэг бол гавьяатаас илүү үнэ цэнэтэй ШАГНАЛ.

ulsturch.mn

“Тагтаа Паблишинг” орчуулагч Б.Баясгалан

Нооргоо битгий худалд! Хүмүүс чамд 100 хувийн үнэлгээ тавихгүй юм гэхэд ядаж өөртөө 100 хувь болчихсон юмаа үнэлж зар аа! Эргэлзэж буй бол битгий хэвлэ, битгий зар! Ард түмэн чинь тийм эргэлзээтэй юмст мөнгө цацаад байх хангалуун улс биш ээ.

unread.today

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман

Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн хэн ч бай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирэх үүрэгтэй бөгөөд ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ.

Eagle.mn


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. МАНгийн новшууд бас л улс ард түмний хөрөнгөд гар дүрлээ.

    0 0 Хариу бичих
  2. 2009 ОНЫ 7САРД БАТХҮҮ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛАХАД С БАЯР ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН , АРВАН САРААС НЬ СҮ БАТБОЛД ЕС БОЛСОН . ЭРДНЭТИЙГ ТАВЬЖ МӨНГӨ ГУСАХ АЖЛЫГ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ С БАЯР .

    0 0 Хариу бичих
  3. НАЙРУУЛАГЧ НАРАНБААТАРТ . ӨНГӨРСӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР МЕЭГИЙН ИХ МӨНГӨНИЙ ӨМӨНӨ ХАМАГ ЮМАА ДЭЛГЭЖ НҮЦ ГЭН ҮНЭНЭЭ ХАРУУЛСАНДАА ИЧДЭГ БОЛОВ УУ ?

    0 0 Хариу бичих
  4. Монголчууд наанаа нэг тийм тийм захирагдах дургүй ямаан омогтой ч юм шиг? гэхдээ тэр хил хязгаарыг нь эвдээд нэг захиргаадалтанд оруулж чадах юм бол их аймхай хүний үгээр хүмүүс. Ямарч байсан их дектаруртай газар их эвтэй, хэрүүлгүй, архидалтгүй, ажилсаг байж чаддаг. Монголд Адчилал, хүний эрх, либериал үзэл гэж ярьдаг нэг эрхмийн хувийн үйлдвэрт фашист, коммунист гэмээр нэг тийм дектатуртай. Өглөөд бүх ажилчидын амыг үнэртүүлж архи сэнгэнэсэн нэгнийг шууд хөөдөг. Орой тарахад нь нэгжинэ. Үйлдвэрийн эд хөрөнгө байтугай 00-н цаас ч халааслаж гарсан нэгнийг шууд хална. Дарга нар нь ажилчидаа ажлаар их шахна, загнана. Ажилчид нь ч ажлын морь шиг л ажлыг умалзуулна. тэгсэн хэрнээ ажлаасаа гарахгүй, хэл ам хийхгүй.

    0 0 Хариу бичих