Норвегийн баг тамирчид нэг олимпоос хүртсэн медалийн тоогоор дээд амжилт тогтоолоо

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцож буй Норвег улсын баг тамирчид нэг олимпоос хүртсэн медалийнхаа тоогоор дээд амжилт тогтоолоо. Өнөөдөр болсон уулын цанын холимог багийн тэмцээнд норвегчүүд хүрэл медаль хүртсэнээр Пёнчанаас авсан медалийнхаа тоог 38-д хүргэсэн байна. Өмнөх дээд амжилтыг “Ванккувер 2010” олимпийн наадамд АНУ-ын баг 37 медаль хүртэн тогтоож байжээ.

Норвегийн баг одоогийн байдлаар “Пёнчан 2018” олимпийн наадмаас 13 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль хүртээд байна.

“Пёнчан 2018” багийн дүн. /Алт мөнгө, хүрэл/

1. Норвег – 13-14-11 (38)
2. Герман – 13-7-6 (26)
3. Канад – 11-8-9 (30)
4. АНУ – 8-8-6 (22)
5. Голланд – 8-6-4 (18)
6. Швед – 6-4-0 (10)
7. Франц – 5-4-6 (15)
8. Австри – 5-3-6 (14)
9. Швейцарь – 4-6-4 (14) 
10. БНСУ – 4-4-4 (12)
11. Япон – 3-5-3 (11)
12. Итали – 3-2-5 (10)
13. Беларусь – 2-1-0 (3)
14. БНХАУ – 1-6-2 (9)
15. ОХУ – 1-5-8 (14)
16. Чех – 1-2-3 (6)
17. Словак – 1-2-0 (3) 
18. Их Британи – 1-0-4 (5)
19. Польш – 1-0-1 (2)
20. Унгар – 1-0-0 (1)
21. Украин – 1-0-0 (1)
22. Австрали – 0-2-1 (3)
23. Словен – 0-1-0 (1)
24. Финланд – 0-0-3 (3)
25-26. Испани – 0-0-2 (2)
25-26. Шинэ Зеланд – 0-0-2 (2)
27-29. Латви – 0-0-1 (1)
27-29. Казахстан – 0-0-1 (1)
27-29. Лихтенштейн – 0-0-1 (1)


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ жилийн хоккей сохирхолгүй болж байнаа

    0 0 Хариу бичих
  2. Ene jil usa and canada ch bas undesnii hokeyin leagees xun avaagui yum bishuu. Baaxan college bolon europiin leaget toglodog xumuusiig avchirsan yum bnlee

    0 0 Хариу бичих