“Intel” анхны 5G модемыг зохион бүтээлээ

“Intel” корпораци персонал компьютерт зориулсан шинэ "ХММ 8000" 5G технологийн модем зохион бүтээжээ. “Microsoft”, “Dell”, HP, “Lenovo” компаниуд энэхүү модемыг ашиглан 5G дэмждэг зөөврийн комптьютер бүтээхээр болсон бөгөөд ирэх оны хоёрдугаар хагаст худалдаанд гаргахыг зорьж байгаа ажээ. Энэхүү шинэ модем нь 2G, 3G, LTE дэмждэг бөгөөд хурдыг эрс нэмэгдүүлснээрээ онцлогтой юм.

Шинэ модем хэрэглээнд нэвтэрснээр том хэмжээтэй мэдээллийг хоромхон зуурт татаж авах, хурдтай автомашин дотор явж байхдаа сүлжээнд холбогдон дуу, дүрс, хурдын өндөр чанартайгаар тоглоом тоглох зэрэг хурдны гайхамшгийг мэдрүүлсэн шинэ, шинэ боломжуудыг хэрэглэгчдэд олгох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хэнд хэрэгтэй юм? Яахав хөгжиж байгаа царай нь уу

    0 0 Хариу бичих
    • chamd bol neeh yalgaagui ee.

      0 0