Орос, Хятадын худалдааны чуулга уулзалт болов

ОХУ, БНХАУ-ын  худалдааны 3 дахь чуулга уулзалт Санкт-Петербург хотод болжээ. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын хүрээнд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлаар санал  бодлоо солилцсон байна. 

ОХУ-ын Гадаад  харилцааны яамнаас Санкт-Петербургт суугаа төлөөлөгч Забелев чуулганы үеэр, Хятад, Орос хоёр орны худалдааны хамтын ажиллагаа өдөр ирэх тусам улам ажил хэрэгч болж, 2017 онд хоёр орны засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны комиссын баталсан шинэ ээлжийн хамтын ажиллагааны 73 төслийн зарим нь товлосон төлөвлөгөөний дагуу хэрэгжиж эхлээд байна хэмээн онцолжээ.  

БНХАУ-аас  Санкт-Петербургт суугаа ерөнхий консул Гөү Мин хэлэхдээ, 2018 он бол хоёр орны орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны жил. Мөн хоёр орон “Мөс цасны торгоны зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд нягт хамтран ажиллах жил юм. БНХАУ энэ оны 11-р сард, Хятадын олон улсын импортын анхны яармагийг зохион  явуулна. Энэ бол Хятад улс худалдааг чөлөөтэй болгож, эдийн засгийн даяаршлыг дэмжин, дэлхий нийтэд зах зээлээ нэн нээлттэй болгож буй томоохон арга хэмжээ юм гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. MONGOLOOR DAIRUULJ HURDNII GALT TEREGNII ZAM BARINA GESEN

    0 0 Хариу бичих