Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө тулалдана

Болгарын нийслэл Софи хотод “Странджа-2018” боксын олон улсын тэмцээн болж байна. Энэ тэмцээнд дасгалжуулагч Нанзадмаагийн Баяраагийн удирдлага дор Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар нар өрсөлдөж байгаа юм. Өчигдөр тэмцээний хагас шигшээ тулаан өрнөж, Э.Цэндбаатар Казахстаны боксчныг илт илүүрхснээр хүрэл медалийн болзол хангалаа. Тэрээр өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тулаанд тэмцээн зохион байгуулагч орны тамирчинтай хүч үзнэ. Харин Б.Чинзоригийн хувьд Украины боксчинд ялагдсанаар медалиас мултрав. Украин эрийн хөмсөг задарсан тул оноо тоолсноор манай Б.Чинзориг ялагдал хүлээсэн байна. Б.Чинзориг маань хэдхэн хоногийн өмнө Унгарт болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Энэ хүүгийн бие нь гайгүй болсон юм уу амжилт авгай хүүхэн ,элдэв гоё шилтэй идээ ундаанаас хол байж үзээрэй эр нэг алдана эрэг нэг нурна дахиж гэж байхгүй гэдгийг хатуу санаж яваарай.

    0 0 Хариу бичих
  2. Энэ мэт жижигхээн тэмцээний мэдээг бичиж яадаг байна аа.

    0 0 Хариу бичих
  3. Цэндбаатар сайн байна. Спортоороо л улам сайн хичээллэж тив дэлхийд амжилт гаргах хэрэгтэй дүү минь. Архи дарс зугаа цэнгэлээс хол байгаарай дүү минь чамд зохидоггүй шүү дүү минь. Архи дарс уугаад баар сав хэсэж яваад танхай балмад залуусийн гарын шүүс болдог шүү дүү минь.

    2 0 Хариу бичих