“Apple” компани Өвөрмонголд дата төвөө байгуулна

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав хотын захиргаа “Apple” компанитай албан ёсоор гэрээ байгуулж, Хятадын умард нутаг дахь “Apple” компанийн дата төвийг Улаанцав хотод байгуулахаар тохиролцжээ. Энэ нь “Apple” компани өнгөрсөн онд Хятадын өмнөд нутгийн Гүйжөү мужид анхны дата төвөө байгуулсны дараа Хятадын умард нутагт байгуулагдах анхны дата төв болох юм.

Хэлэлцээрийн дагуу, “Apple” компани Улаанцав хотод хөрөнгө оруулан компани байгуулж, төслийн  байгуулалт эрхлэлтийг хариуцуулах юм байна. Уг төсөл 100 хувийн цэвэр нөхөн сэргээгдэх эрчим хүч ашиглах бөгөөд  дата төвийг 2020 онд ашиглалтад оруулах аж.

“Apple” компанийн албаны мэдээнд дурдсанар тус компанийн энэ үйл ажиллагаа нь Хятадын хэрэглэгчдэд улам сайн үйлчилгээ хүргэхэд чиглэгджээ. “Apple” компани дата үйлчилгээний хадгалах болон дамжуулах өртгийг бууруулан, “Үүлэн” технологийн чанарын улам сайн болгох болно гэдгээ мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)