"Нэгэн өдрийн Цагаан дарь эх”-ийг бүтээлээ

Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны энэ өдөр Богд хааны ордон музейд “Цагаан дарь эх” сэдэвчилсэн үзэсгэлэн нээж, “Нэг өдрийн Цагаан дарь эх” бурханыг бүтээлээ.

Богд хааны ордон музейд 6 дахь жилдээ зохиогдож буй энэ үйл нь VIII Богд Жавзандамба хутагтын үед сар бүрийн шинийн 8-нд анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын тигээр нар мандахаас жаргах хүртэлх хугацаанд үйлддэг уламжлалтай байсан бөгөөд 1924 оноос хойш тасалдсан байна.  Иймд Богд хааны ордон музейгээс уг зан үйлийг 2013 оноос дахин сэргээн үйлдэх болжээ.

Үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгөөсөө урьд өмнө олны хүртээл болгож байгаагүй 52 ширхэг Цагаан дарь эхийн үзмэрийг ирэх сарын 12-ны өдрийг хүртэл олон нийтэд сонирхуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Бурхан амьдрал бий болгоход хэдэн тэрбум жил зарцуулсан, та нар нэг өдөрт бурхан бүтээгээ юу? Наадхаар чин бөгс арчих юмсан

    0 0 Хариу бичих
  2. munhnar eej

    0 0 Хариу бичих