“Сарнай”-гийн улирал дууслаа

Хорватын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан, Украины “Шахтер” Донецк багийн хамгаалагч Дарио Срна сэргээш хэрэглэсний улмаас хөлбөмбөг тоглох эрхээ 17 сараар хасуулжээ. Түүний өнгөрсөн оны гуравдугаар сард өгсөн шинжилгээний дээжээс сэргээш илэрсэн аж.

Гэхдээ хугацааг шинжилгээ авсан өдрөөс тооцож, эрхийг нь энэ оны наймдугаар сар хүртэл хасчээ. Ингэснээр түүний хувьд энэ улирал өндөрлөж байгаа юм. Дарио Срнаг монголын хөлбөмбөг сонирхогчид "Сарнай" хэмээн шоглож дууддаг билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)