15 настай Алина Загитова ОХУ-д анхны алтан медалийг авчирлаа

“Пёнчан 2018” өвлийн олимпийн хамгийн анхаарал татсан тэмцэл уран гулгалтын мөсөн талбайд Е.Медведева, А.Загитова гэсэн орос охидын хооронд өрнөж, өсвөр үеийн дэлхийн аварга Алина Загитовагийн ялалтаар өндөрлөлөө. Хоёр тамирчин саяхан өндөрлөсөн чөлөөт үзүүлбэртээ яг ижил 156.65 оноо авснаар богино үзүүлбэрт 82.95 оноогоор дэлхийн дээд амжилт тогтоогоод байсан Алина Загитова түрүүлэх болзлоо хангасан юм.  

Олимпийн аварга А.Загитовагийн тухай  

2002 оны тавдугаар сарын 18-нд ОХУ-ын Ижевск хотноо хоккейн дасгалжуулагч Ильназ Загитовын ууган охин болон мэндэлжээ. Эцэг эх нь уран сайхны гимнастикч, олимпийн аварга Алина Кабаевагийн нэрийг охиндоо өгсөн гэдэг. 2016-2017 оны улиралд ОХУ-ын өсвөр үеийн аварга, мөн насныхаа ангилалд дэлхийн аварга, Финалын Гран прид түрүүлж, насанд хүрэгчдийн ангилалд ОХУ-ын АШТ-ээс мөнгөн медаль зүүсэн. 2017-2018 оны улирлаас насанд хүрэгчдийн ангилалд шилжиж ЕАШТ, Финалын Гран при, Ломбардийн цом, Trophée de France, Cup of China гэсэн таван тэмцээнд орж нэг ч ялагдаагүй явсан тэрээр “Пёнчан 2018” олимпийн наадмаас багийн төрөлд мөнгөн медаль, ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртээд байна.  

Уран гулгалт. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн дүн:

Алина Загитова (ОХУ) – 239.57
2. Евгения Медведева (ОХУ) – 238.27
3. Кейтлин Осмонд (Канад) – 231.02


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Bi ene ohind durlachihlaa yaah uu manaihaan?

    0 0 Хариу бичих
  2. Mundag yumaa amjilt, yag odoo Orosuudad ene mash ynetei yalalr

    1 0 Хариу бичих
  3. myndag bna aa. vnvv amerik ard xotsrox shiw dee.

    0 0 Хариу бичих
  4. Хөөрхөн охин байна

    0 0 Хариу бичих
  5. Одоо тгд нөгөө юу нь их үнэд хүрэх нь л дээ

    4 0 Хариу бичих