Т.Хүрэлбат: С.Зоригийг хөнөөсөн хэргийг Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр л шийдсэн

Улстөрийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдон ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: "С.Зоргийн хэргийг илрүүллээ гэсэн мэдээлэл олон нийтийн дунд түгээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэмт хэрэгтнийг нуун дарагдуулж, энгийн хүмүүст хэрэг үүрүүлээд, иргэдийг төөрөгдүүлж байна. Энэ хэргийг зохиомлоор илрүүлсэн шүүх, прокурор, цагдаагийнхан сүүлийн үед ард түмний тархийг угаах ажиллагааг явуулж байгааг эсэргүүцэж байна.

Хууль, тагнуулынхан миний хүүг мансууруулан худал мэдүүлэг өгүүлэн нотлох баримт хэмээн авч үзсэн. Мөн Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр л хэргийг мөрдөж, шүүх хурлыг явуулсан. Өөрсдийнхөө хуйвалдааныг нууцын зэрэглэл хэмээн нуугаад зохиомол хэргээ ил боллоо гэж дэлгээд байна.

Миний хүү энэ дарамт шахалт, тамлалтаас болж шорон гянданд амиа алдах аваас хууль шүүхийнхнээс амийг нь нэхэж хариуцлага тооцно. 

Хэвлэлийн хурлын үеэр яллагдагч Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат "Олон нийтийн мэдэж байгаагаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хуулийн эцсийн шүүх хурлаар орж яллагдсан. Гэтэл прокурорын газраас энэ хэргийн талаар цогц мэдээлэл хүргэнэ гээд хэвлэлээр цацаж эхэлсэн. Үүнийхээ дагуу Монголын үндэсний радио телевизээр нэвтрүүлэг гаргасан. Нэвтрүүлгээр дээрх иргэдийг гарцаагүй алуурчин гэх мессэжийг олон нийтэд үзүүлээд байгаа юм. Нэгэнт хэрэгтэн гэж яллаад шоронд хийчихээд яагаад араас нь айж сандралдаад байгаа юм бэ" гээд дээрх хэрэгтэй холбоотой хэд хэдэн эргэлзээтэй гэх асуудлыг нэгбүрчлэн дурдсан юм. Тухайлбал, 

-Хэргийн талаар хуулийнхан ярихдаа нотлогдсон баримтаар гэж яриад байгаа хэрнээ ямар ч баримт гаргаж ирэхгүй байна.

-Б.Булганыг гэрч биш гэчихээд байрны гадаа сууж байсан хоёр эмэгтэйг гэрч гэж үзээд, яллагдаад байгаа хүмүүсийг таниулсан. Нэг ангид олон жил сураад 20 жилийн дараа нэгнээ танихгүй тохиолдол байдаг. Гэтэл 20 жилийн хальт хараад өнгөрсөн хүнээ танина гэдэг боломжгүй.

-Тухайн үед гэрч буюу Б.Булганы мэдүүлснээр гэмт этгээдүүдийн эмэгтэй нь өндөр байсан. Гэтэл Б.Содномдаржаа хамаагүй өндөр шүүдээ. Мөн тухайн үед зурсан ам зургийг хүчингүйд тооцоод ахин зураг зурахдаа Т.Чимгээгийн гэрийн альбомд байсан 1998 оны зургийг дуурайлгаж зурсан байсан.

-Хэрэгт захиалагч байгаа гэсэн дүр ахин гарч ирсэн. Хэрэв захиалагч гэх хүн байсан бол өдий хүртэл хэрэгтнүүдийг зоргоор нь байлгахгүй байсан байх.

-1998 онд татгалзах аргагүй мөнгөний санал гэсэн үг тэр цогц мэдээлэл гэх нэвтрүүлэгт гарсан. Ц.Амгаланбаатар үе үе мөнгөтэй явдаг байсан. Захиалагчаасаа авдаг гэж ярьж явдаг талаар прокурорын  хийсэн энэ нэвтрүүлэгт гарсан. Ц.Амгаланбаатар захиалагчаа мэддэг байсан юм бол шүүх хурал дээр яагаад хэн гэдгийг нь хэлээгүй юм.

Амгаланбаатар гэх хүний ярьснаар л энэ хэрэг шийдэгдэж байна.

-Энэ хэргийг шийдэхэд олон баримт зөрчилтэй байсан. Дээрх баримтуудад эргэлзэн үнэн мөнийг олох гэсэн хүнийг бүлэглэлийн хүн гэж гүтгэх боллоо хэмээлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. МАНгийн зохиомол жүжиг. Та нар монголчуудыг хуурч чадахгүйээ

    0 0 Хариу бичих
  2. 16 тай хүүд захиалчихдаг нь бүүр тэнэг юм болоод явчихсан, гэрт Чимгээ Содномдаржаа нар орж Амгаланбаатар гэж хүү гадаа харуулд гарсан гэж байснаа сүүлдээ Амгаланбаатар гэрт байсан болоод л явчихсан. Их л зөрүүтэй юм болсоныг тэнэг биш ард түмэн мэдээд л байгаа даа

    1 0 Хариу бичих
  3. Нэгэнт шийтгэчих шин болохоороо энийгээ батлах гэж улайраад байна уу даа гэх сэжиг төрөхөөр юм хийгээд байх юм хэн ч харсан үнэмшилгүй юм болчихоод байна хамгийн гол нь энэ хүмүүсийн сэтгэсэнд нөлөөлөх юм хийснийг үгүйсгэх аргагүй тод жишээ нь Энхбатыг авчрахдаа ухаан мэдрэлд нь нөлөөлөх тариа хийж авчирсан шүү дээ

    1 1 Хариу бичих
  4. содномдаржаа чинь хэрэг болоход гадна нь байсан дотор нь байгаагүй гээд зурагтаар яриад байсан шүү

    0 0 Хариу бичих
  5. Кино шү дэ. найруулагч эби

    0 0 Хариу бичих
  6. Зохиомол жүжиг

    1 0 Хариу бичих
  7. Зохиомол хэрэг гэдэг нь ойлгомжтой

    1 0 Хариу бичих
  8. Zorigoos gadna 4 hun alsan tsust aluurchid shuu dee

    1 0 Хариу бичих
  9. Элбэгдорж гэдэг гуйлгачин монгол орныг минь үнэндээ л самарчихлаа.

    4 1 Хариу бичих
    • Bitgii shaa muu aluurchidiin zahialgch ch uhlee yu

      0 0
  10. Niit 5 hun alsan tsust aluurchidiin ar geriinhen bitgii shaa

    0 0 Хариу бичих
  11. Манай ангийн ихэнх хүүхэд 17 жилийн дараа намайг танихгүй бнлээ.

    0 0 Хариу бичих
    • Хаха

      0 0
    • Гахай шиг идээд байхаар тэгнэ шд

      0 0
  12. ЭНЭ ХҮМҮҮС ОДОО 60 ГАРЧ БГАА.ТЭХЭЭР 20-Н ЖИЛИЙН ДАРАА ЖИНХЭНЭ АЛУУРЧИН. ЗАХИАЛАГЧ НЬ ОЛДОНО

    0 0 Хариу бичих
    • yaj harahaaraa ene humuusiig 60 gargaj hardag bna aa...

      0 2
  13. хүрэлбат гэгчийн үгэн дотор үг их явж байна лээ шүү.эргэлзээ маш ихтэй санагдлаа. үнэн зөвөөр шийдээсэй, хилсээр хүн гүтгээд байгаа юм биш бээз

    1 1 Хариу бичих