Хятадад Цагаан сарын үеэр 386 сая жуулчин аялжээ

БНХАУ-ын Үндэсний аялал жуулчлалын газраас гаргасан мэдээллээр энэ  жилийн Цагаан сарын баярын үеэр тус улс давхардсан тоогоор 386 сая жуулчин хүлээж  авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 12.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэснээр аялал жуулчлалын салбарынх нь орлого 475 тэрбум юань хүрч өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар өсчээ.   

Цагаан сарын үеэр БНХАУ-д очсон жуулчид  байгалийн үзэсгэлэнт газруудад голчлон аялсны зэрэгцээ хөдөө тосгоны жуулчны бааз, худалдааны гудамж, өвөрмөц онцлогтой хотхон зэрэг шинэ хэлбэрийн жуулчлалын газар тэдний анхаарлыг ихээхэн татсан байна. Жуулчдын 50 хувь нь хувийн машинаар зугаалсан аж. Цагаан сарын үеэр Хятадын жуулчид дотоодын 200 гаруй том хотоос дэлхийн 68 улс, бүс нутаг руу аялсан байна. Хятад жуулчид Зүүн Өмнөд Азид хамгийн их аялсан бөгөөд Аргентин, Мексикт аялах хүмүүс олширчээ. 

Түүнчлэн Хятадын Худалдааны яамны мэдээнд дурдсанаар хоёрдугаар сарын 15-21 буюу Цагаан сарын битүүнээс шинийн зургаан хүртэлх 7 хоногийн амралтын хугацаанд тус улсын жижиглэн худалдаа, хүнсний  салбарын орлого 926 тэрбум юаньд хүрч, ноднингийн мөн үеэс 10 гаруй хувиар  өссөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)