Францын Ерөнхийлөгч хүүхдийн жүжигт тоглоно

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх сарын 1-нд тайзнаа тоглогдох Сергей Прокофьевын “Петя чоно хоёр” хүүхдийн хөгжимт жүжигт дүр бүтээхээр болжээ. Жүжиг Елисейн ордны танхимуудын нэгд тавигдана гэж  “BFMTV” телевиз мэдээллээ.

Елисейн ордонд хүүхдийн жүжиг тавих санаачлагыг тэргүүн хатагтай Брижит Макрон гарган хэрэгжүүлж байгаа юм байна. Э.Макрон уг жүжигт чухам ямар дүр бүтээх талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.  

“Петя чоно хоёр” хүүхдийн симфонийг Сергей Прокофьев 1936 онд бичсэн бөгөөд жаалхүү Петягаас гадна чоно, өвөө, шувуухай, нугас, муур, анчид зэрэг дүрүүд гардаг юм.

Харин хөгжмийг Бүгд найрамдахчуудын гвардийн уран бүтээлчид тоглох нь тодорхой болжээ.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Францын ерөнхийлөгч нар ер нь авгайгаа сольдог

    0 0 Хариу бичих
  2. ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭГ ГОЛ АЖИЛ НЬ АВГАЙГАА СОЛИХ БИЗ ДЭЭ

    0 0 Хариу бичих