Нийгмийн сүлжээ хэвийн ажиллаж эхэллээ

Facebook болон дагалдах үйлчилгээнүүд хэдхэн хормын өмнө саатаж, дэлхий даяар олон хүний тэвчээрийг барав. Юу гэхээр Facebook, Instagram, Messenger зэрэг нийгмийн сүлжээний хэвийн ажиллагаанд доголдол гарсан юм байна. Ингэхдээ Европ, Зүүн Өмнөд Ази, АНУ-ын хэрэглэчдээс хамгийн их гомдол ирсэн аж. 30-аад минутын өмнөөс хэрэглэгчид Facebook ажиллахгүй байгаа талаар гомдол гаргасан бол 19:06 цагт хэвийн ажиллаж эхэлжээ. Ямар учраас хэвийн ажиллагаа алдагдсан талаар мэдээлэл одоохондоо алга байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)