Дэлхийн цомд манай дөрвөн уулчин өрсөлдөнө

ОХУ-ын Киров хотод мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 2-4-нд болно. Цуврал тэмцээний отгон гараанд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Д.Энхбаатар, Д.Отгонхүү нар хурд болон техникийн төрөлд хурд хүчээ сорихоор өнөөдөр хойд хөршийг зорив. Тус тэмцэний техник, хурдны төрөлд 19 орны давхцсан тоогоор 84 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн байна. Сонирхуулахад мөсөнд авиралтын спорт нь 2022 оны өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтах магадлалтай бөгөөд манай улсад эрчимтэй хөгжиж байгаа юм. Үүний нэгэн тод жишээ нь хэдхэн хоногийн өмнө БНСУ-д болсон Азийн АШТ-ээс манай хоёр тамирчин мөнгө, хүрэл медалийн тавцанд гарсан амжилт багтлана.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)