Допинг хэрэглэсэн таван бөхийг хоёр долоо хоногийн дараа зарлана

Допингийн эсрэг үндэсний төвөөс үндэсний бөхийн улс, аймгийн цолтой 35 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх бүдэрсэн талаар бид хамгийн түрүүнд мэдээлсэн. Үүнд улсын цолтой гурав, аймгийн цолтой хоёр бөх багтаж байгаа гэнэ. Энэ тоо бол зөвхөн “А” сорьцын хариу юм. Шинжилгээний “Б” сорьцын хариу ирмэгц Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлана гэж дүрэмд заасан байдаг. Допингийн “Б” сорьцын хариу хоёр долоо хоногийн дараа ирэх юм байна. Тэгэхээр допинг хэрэглэсэн дээрх бөхчүүд дахин шинжилгээ (Б сорьц) өгөөд хариуг нь ирэхээр зарлах гэнэ. Энэ жилийн сар шинийн барилдаанд зодоглоогүй бөхчүүд допинг хэрэглэсэн гэж байгаа юм. Өмнө нь допингийн асуудалд хамгийн ихдээ хоёр бөх нэг дор нэр холбогдож байсан бол энэ удаад таван бөх шинжилгээнд бүдэрсэн нь анхдагч болж байна. 

 Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд:

1. Дархан аварга А.Сүхбат

2. Улсын аварга Г.Эрхэмбаяр

3. Улсын арслан Х.Мөнхбаатар

4.Улсын гарьд Д.Рагчаа

5. Улсын заан Ц.Мягмарсүрэн

6. Улсын заан Б.Соронзонболд

7. Улсын харцага Г.Элбэг (Допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсан тул хэрэглэсэнд тооцсон)

8. Улсын харцага Г.Ганхуяг

9. Улсын харцага Г.Алтангэрэлп

10. Улсын начин Ду.Батбаяр

11. Улсын начин Ц.Лхагвасүрэн

12. Улсын начин Ц.Сумъяабэйс

13. Улсын начин Ч.Цогбаяр

14. Улсын начин Б.Сугаржаргал 

15. Аймгийн арслан Б.Суманчулуун

16. Аймгийн арслан Н.Адъяабат

17. Улсын начин Б.Баатарцол

18. Цэргийн арслан Б.Ганзориг

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. новшнууд

    0 0 Хариу бичих