Гавьяат тамирчин Г.Болдбаатар, Г.Одбаяр нарын 19 бөх их дуулгад зодоглоно

Германы Дюсельдорф хотод жүдо бөхийн их дуулга маргааш эхлэх гэж байна. 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 71 орны 500 орчим гаруй бөх зодоглохоо мэдүүлжээ. Тус тэмцээнд Монголын 19 жүдоч үзэх юм. Тухайлбал эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар, Б.Мягмардорж, 66 кг-д Д.Алтансүх, Б.Эрхэмбаяр, 73 кг-д гавьяат тамирчин Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 90 кг-д Г.Алтанбага, Э.Мөнхжаргал, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар хүч үзэх юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Хорлоо, Э.Гэрэлмаа, 52 кг-д Б.Хорлоодой, А.Цолмон, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, А.Бадамгарав, +78 кг-д Э.Гандиймаа нар зодоглохоор тэмцээн болох Дюсельдорф хотыг зорив. Энэ удаагийн тэмцээнийг Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Амартүвшин, Б.Мөнгөнчимэг нарын шилдгүүд өнжиж байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гавьяатууд байхгүй медальгүй ирвэл яанаа. Уранаа сумъяа 2 алийн болгон бүх тэмцээнд явж улсынхаа нүүр царайг хамгаалах вэдэ. Нас нь ч явж бга биз. Залуу тамирчид нэг л шалихгүй бн

    0 0 Хариу бичих