Гадаад иргэдээс жолоодох эрхийн шалгалт авч байна

Монгол Улсад суух гадаад иргэдээс замын хөдөлгөөний дүрмийн  шалгалт авч эхэллээ. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын 200 асуултыг Хятад, Солонгос, Япон, Орос, Англи хэл дээр хөрвүүлсэн байна.

Жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын 3.1.3 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн хуудас”-ыг Эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагын цахим хуудаснаа иргэд татан авах боломжийг бүрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох ангилал ахиулах шалгалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн 10 асуулт бүхий тестийн шалгалтыг Дүнжингарав худалдааны төв дэх “Иргэдэд үйлчлэх төв”-ийн шалгалтын танхимд цахим хэлбэрээр авах ажлыг эхлүүлжээ.

Мөн жолоочийн бүртгэлийн санг бэлэн бус торгуулийн мэдээллийн сантай холбох ажлыг гүйцэтгүүлж, иргэд тус төвөөс үйлчилгээ авахдаа зөрчлийн шийтгэлийн торгуулийг төлсний дараагаар үйлчилгээ авахаар зохицуулалт хийж хяналт тавин ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)