Допинг илэрсэн таван бөхийн барилдах эрхийг хасна

Наадмын бус үед буюу заал, танхимын барилдаанд зодоглож буй 35 бөхөөс авсан шинжилгээгээр таван бөхөөс допингийн зөрчил илэрчээ. 

Допинг хэрэглэсэн нь А сорьцоор тогтоогдсон бөхчүүдийн дунд улсын цолтой болон аймгийн цолтой бөхчүүд багтаж байгаа бөгөөд дээрх сорьц шинжилгээ болон  “Допинггүй монгол бөхийн төлөө'' зорилтот ажлын талаар Монголын үндэсний бөхийн холбооноос маргааш мэдээлэл хийх аж.

Допингийн эсрэг журам, холбогдох тогтоолын 4-р зүйлд тусгагдсны дагуу тухайн бөх нь сэргээш хэрэглэсэн, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн нь тогтоогдвол барилдах эрхийг хоёр жилээр хасах бөгөөд шинжилгээний зардлыг бүрэн төлүүлнэ. Харин сэргээш хэрэглэж шийтгэл хүлээсэн бөх Допингийн эсрэг дүрэм, заалтыг дахин зөрчвөл уг бөхийн барилдах эрхийг 5-8 жилээр хасч, гарсан бүх зардлыг төлүүлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Допинг хэрэглэсэн бөхчүүдээ зарлаж чадахгүй байж, барилдах эрхийг хасна гэж лөөлөө байлгүй

    0 0 Хариу бичих