Хоккей: Хагас шигшээд Канад-Герман, Орос-Чехийн баг учраа таарлаа

Олимпийн наадмын хоккейн тэмцээний шөвгийн наймын тоглолт дуулиан шуугиантай болж өнгөрлөө. Хоккейн хөгжлөөрөө дэлхийн “Их долоо”-д (Энэ спортоор дэлхийн аварга цол хүртсэн Канад, ОХУ, АНУ, Чех, Словак, Швед, Финландын шигшээд ингэж нэрлэдэг) багтдаг Шведийн баг Германд хожигдож хөгжөөн дэмжигчдээ гомдоов. Германчууд эхний үед хоёр шайб дараалан оруулсны дараа шведүүд шооконд орж, гарч чадахгүй явсаар хожигдчих шиг болов.

Өндөр амжилт гаргана гэж байсан АНУ Чехэд хожигдсоныг сенсаац гэж нэрлэж болохгүй ч АНУ шиг хүчирхэг баг шөвгийн наймаас тэмцээнээ орхино гэдэг шуугиан тарихуйц үр дүн мөн.

Олимпийн наадам. Дунд шөвөг

ЧЕХ - АНУ - 3:2 Б

ОРОС - НОРВЕГ - 6:1

КАНАД - ФИНЛАНД - 1:0

ШВЕД - ГЕРМАН - 2:3 Нэмэлт цаг


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)