Сирийн Зүүн Гута бөмбөгдөлтөд өржээ

Дамаскын дагуул хот Зүүн Гутад бөмбөгдөлтөд өртөж мөн буудалцаан болсны улмаас 100 гаруй энгийн иргэн алагдсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч  Стефан Дюжаррик  мэдэгдэв. “Зүүн Гута дагуул хотод даваа гаригаас хойш 13 хүүхэд, нийт 100 гаруй энгийн иргэн үрэгдсэн тухай мэдээлэл ирж байна. Таван цэргийн эмнэлэг  болон эмнэлэийн цэгүүд бөмбөгдөлтөд өртлөө” хэмээн Дюжаррик хэлжээ.

Бүслэгдэн хаагдсан Зүүн Гута хотод 400 мянга орчим хүн амьдарч байгаа гэж НҮБ үзжээ. Мөн Зүүн Гута нь  цэргийн сөргөлдөөнгүй бүсэд багтдаг гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)