Ким Чен Уны дүү охиныг жирэмсэн гэж мэдээлэв

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны охин дүү, Солонгосын  Хөдөлмөрийн намын  Төв хорооны гишүүн Ким Ё Чон жирэмсэн гэнэ. Энэ тухай Японы “Иомиури” сонин Пёнчаны олимпийн БНАСАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан эх сурвалжаас авсан мэдээндээ тулгуулан дамжуулжээ.

Үүнээс өмнө Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлаг өөрийн эх сурвалжийн мэдээгээр энэ талаар мөн мэдээлж байв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон Ким Ё Чон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Интай уулзахдаа түүнийг БНАСАУ-д айлчлахыг урьсан урилгыг дамжуулсан ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. сая олимпоор л юм болж дээ

    0 0 Хариу бичих
  2. Дэлхийг тэртусмаа муу америкийг айлгаж чадаж бга гэр бүлдээ. Тэгэхий нь гартал 2 солонгос ойр дотно болж хүчирхэг болох хэрэгтэй. Хятад орост гэхэд дайны үед цагаачлаад гарсан хэдэн сая солонгос бншдэ. 2 солонгос эдэнтэйгээ нийлвэл 90 ээд сая хүн амтай болж том хүчтэй гүрэн болно

    0 0 Хариу бичих