ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Хоёрдугаар сарын 21

Жорж Вашингтон 1732 оны хоёрдугаар сарын 22-нд төржээ

Хоёр­­дугаар са­рын 22-нд АНУ-ын эцэг гэгддэг анх­ны ерөн­хий­лөгч Жорж Ва­шинг­тоны төрсөн өд­рийг тэмдэглэдэг. Энэ уламжлал 1778 оноос эхтэй. Их Британиас тусгаар тогтносноос хоёр жилийн дараа 1778 оны өвөл Жорж Вашингтоны штаб байсан Уэллей-Форж гэдэг газар цэргийн нэгэн оркестр хүрэлцэн ирж түүнд зориулсан хэд хэ­дэн мар­шийг тогложээ. Энэ үйл явдлаас хойш Вашингтоны төр­­сөн өдрийг тэмдэглэх уламжлал тогтсон гэдэг.  

1371 - Шотландын хаан ширээнд II Роберт сууснаар Стюартын угсааны хаанчлал эхлэв.

1632 - Алдарт одон оронч Галилео Галилейн "Хоёр ертөнцийн хоорондох харилцан яриа" ном хэвлэгдэн гарчээ.

1819 - Испанийн засгийн газар Флорида мужийн нутаг дэвсгэрийг АНУ-ын талд таван сая ам.доллараар зарав.

1848 - Францын 1848 оны хувьсгалын үр дүнд Францын хоёрдугаар бүгд найрамдах улс байгуулагджээ.
1855 - АНУ-ын Пенсильвани мужийн их сургууль байгуулагдав.
1856 - АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар бүгд хурал Питтсбург хотноо эхэлжээ.
1872 - Америкийн "Хуурай нам"-ын үндэсний зөвлөлдөх хорооны анхны хуралдаан Огайо мужийн Колумбус хотод болж, улмаар ерөнхийлөгчийн сонгуульд Жеймс Блекийн нэрийг дэвшүүлэв.
1921 - Цагаан оросын жанжин Барон Унгерн фон Штернбергийн удирдсан цэргүүд Монголыг Хятадаас чөлөөлөв. Улмаар Богд хаан дахин хаан ширээнд суусан юм. Их гавьяа байгуулсныг нь үнэлэн Богд хаан түүнд "Улсыг мандуулагч" цол, ноёны хэргэм, шар дээл сэлтээр шагнажээ.
1924 - АНУ-ын ерөнхийлөгч Калвин Күлиж "Цагаан ордон"-оос радиогоор үг хэлсэн анхны ерөнхийлөгч болжээ.

Далай лам суудалдаа заларчээ

1940 - XIV Далай лам Данзанжамц 13 настайдаа Потала ордноо Далай ламын суудалд залрав. Тэрээр Түвдийн шашны лидер. 1935 оны долдугаар сард өндөр уулын Тахцар тосгоны есөн хүүхэдтэй айлын тав дахь нь болон төржээ. Түүнийг хоёр настай байхад нь XIII Далай ламын сүнс гэж тусгай лам нар тодруулсан юм. Дээд зэргийн боловсрол эзэмшсэн тэрээр 1950 онд Түвдийн шашины болон төрийн лидер нь болсон юм. Хятадын арми Түвдийг эзэлсний дараа тэрээр Энэтхэгт зугтан гарч амьдарч байгаа билээ. Дээрхийн гэгээнтэн 1989 онд Нобелийн энх тайвны шагналтан болж байв. 

1943 - Гитлерийн амь насыг хороох зорилго бүхий "Цагаан сарнай" ажиллагааг зохион байгуулсан гэх үндэслэлээр Софи Шолл, Ханс Шолл, Кристоф Пробст нарыг Нацистын Германы удирдлагууд цаазаар авав.

1948 - Чехословакийн засгийн эрхийг коммунистууд эзэлжээ.
1958 - Бүгд найрамдах Арабын нэгдсэн улсын бүрэлдэхүүнд Египет, Сири нэгдэж байгаагаа зарлав.
1973 - БНХАУ-д айлчилсан АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон хоёр улс харилцан төлөөлөгчийн газар байгуулах гэрээ байгуулжээ.
1974 - Пакистаны Лахор хотод болсон Исламын байгууллагын бага хурлаар Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
1986 - Филиппин улсад "Хүчирхэг ардын хувьсгал" эхлэв.
2006 - Зэвсэглэж, нүүрээ нуусан зургаан этгээд Кент мужийн Тонбридж хотод байрлах нэгэн агуулахад халдаж 53 сая фунтын эд зүйлс хулгайлав. Энэ нь Британийн түүхэн дэх хамгийн их хэмжээний хохирол учруулсан дээрэм болсон юм.
2011 - Засаглалаа эсэргүүцсэн олон мянган иргэн төв талбайдаа эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Бахрейны арми жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, долоон жагсагч амиа алджээ.
2014 - Украины засгийн газрыг эсэргүүцсэн бослогын үр дүнгээр Украины "Верховно Рада" буюу парламентын 100 хувийн саналаар ерөнхийлөгч Виктор Януковичийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)