Монголд 5 мянган Чингис, 5 Аттила бий

Түүхэнд тодорсон хаад, ноёд, гарамгай баатар, жанжид зэрэг алдартнуудын нэрийг хүүхдэдээ өгөх нь хүн төрөлхтөнд нийтлэг байдаг. Монголчууд ч гэсэн энэ жишгээс гаждаггүй. Тэр бүү хэл ганцхан алдартны нэрийг бус бүр дөрөв таван хүний нэрийн товчлолыг хүүхдэдээ хайрлаж байжээ. тэр бол Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар, Чойбалсан нарын нэрний эхний үсэг, үеийг нийлүүлэн Мэлс, Мэлсчо гэдэг нэрийг хүүхдэдээ өгч байсан гэдэг.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр манай улсад их хаад, түүхэн баатрууд, эх орончдын нэртэй хүмүүс олон байгаа ажээ. Тэдгээрээс 20-иод түүхэн хүний амьдаа нарыг тооцоолж гаргасныг хүргэж байна. Эндээс харахад Тэмүүжин, Чингис, Мандухай, Сүхбаатар гэдэг нэрс хамгийн түгээмэл байгаа аж. Хүннүгийн их хаан Атиллатай алдар нэгтэй таван иргэн байгаа нь ч бас нэг сонирхолтой статистик юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ

2016/12/13   Үзсэн Нэр Нэр