АНУ-д дунд сургуулийн багш нарыг зэвсэглэх асуудал яригдаж эхэллээ

-Доналд Трамп: Багш зэвсэгтэй байсан бол халдлагыг зогсоож чадах байсан-

АНУ-ын Флорида мужийн ахлах сургуульд буутай этгээд халдаж, 17 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг энэ сарын 14-ний өдөр гарсан билээ. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп цаашид ийм халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоохын тулд багш нарыг зэвсэглэх асуудлыг хөнджээ. ВВС энэ талаар мэдээллээ.

Тэрээр өчигдөр аймшигт хэргийн хохирогчдыг хүлээж авч уулзах үедээ энэ талаар ярьсан байна. “Хэрвээ сургуулийн багш, ажилтнуудын хэн нэг нь зэвсэгтэй байсан бол халдлагыг шуурхай таслан зогсоож чадах байсан“ гэж тэрээр хэлжээ. Тэрээр хохирогчидтой уулзаж, сэтгэл нь ихэд хөдөлсөн байх үедээ ингэж хэлсэн ч хэвлэлүүдэд аль хэдийнэ “Ерөнхийлөгч багш нарыг зэвсэглэх санаачилга гаргалаа” хэмээн мэдээлээд эхэлжээ.

Флоридагийн хадлагын хохирогчид...

Д.Трамп мөн галт зэвсгийн хяналтыг чангаруулах, эзэмших эрх авахад тавьдаг шалтгуурыг нэмэх зэрэг арга хэмжээ авах ёстой гэдэг дээр хохирогчидтой санал нэг байгаагаа илэрхийлж байжээ. Уулзалтын үеэд тэрээр  багш нарыг зэвсэглэх санаа цаашдаа маш олон эрсдэл дагуулж болохыг ч үгүйсгээгүй байна. Наад зах нь багш нарыг тусгайлсан бэлтгэлд хамруулахаас эхлээд асуудал гарна гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрсөн аж.

Д.Трамп: Хэрвээ сургуулийн багш, ажилтнуудын хэн нэг нь зэвсэгтэй байсан бол халдлагыг шуурхай таслан зогсоож чадах байсан

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтон дунд сургуульд буу оруулах асуудлыг хөндөж байсан. тэр үед Д.Трамп твиттер хуудсаараа дамжуулан энэхүү саналыг нь буруушааж байсан билээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Дараа нь бүх хүүхдүүдээ зэвсэглэх хууль гаргачихвал таарна

    0 0 Хариу бичих
  2. энэ мөнгөндөө эрдсэн эргүү тэрбумтан тэнэг юм ярина гээч. Багш нь зэвсэгтэй, тэгэд сурагч нь буудвал багш нь хариу гал нээгээл..хаха гоё буудалцаан харж сурагчид нь баясах уу эсвэл ширээн доогуураа орж толгой хоргодох уу. Америк ийм усан тэнэг толгойлогчтой болох гэж

    0 0 Хариу бичих
    • Зэвсэг зөвшөөрдөггүй монголчууд л жинхэнэ мал

      0 0

ЭНЭ ТУХАЙ