МУГТ Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ

АНЭУ-ын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс МУГТ Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. 107 кг-ын жинд өрсөлдсөн тэрээр өчигдөр тэмцээний сүүлчийн өдөр 220 кг өргөж, арын тамирчдаасаа тасархай түрүүлсэн байна. Киргизстаны Жаргалбек Оросбаев 200 кг-ыг өргөж мөнгө, нутгийн тамирчин Абдалла Алнакби 185 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртжээ.

40 орны 400 орчим тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай гавьяат Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор оролцсон юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Ingej tasarhai turuulhees uur yaaltai bilee. Er Hundee.

    0 0 Хариу бичих
  2. Пара гэдгийг нь сайн хэлж байлдаа хүмүүс буруу ойлгоод байна юм үнэнээрээ байх сайхан шүү дээ

    0 0 Хариу бичих
  3. МӨН СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БЯРТАЙ ХҮНДЭЭ

    0 0 Хариу бичих
  4. Их л сайн тамирчин даа баяр хүргэе амжилт хүсье

    1 0 Хариу бичих
  5. Баяр хүргий улам их амжилт гаргаарай

    1 0 Хариу бичих
  6. ЯСНЫ САЙН ТАМИРЧИНДАА

    1 0 Хариу бичих