Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орон болгохыг уриалав

Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орон болгохыг хүлээн  зөвшөөрч, 1967 оны хилээр үндэс болгож, Зүүн Иерусалимаар нийслэл болгосон тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөхийг тус улсын ерөнхийлөгч Махмуд Аббас энэ сарын 20-ны өдөр олон улсын хамтын нийгэмлэгт  хандан уриалжээ

БНХАУ-ын "Синьхуа" агентлагийн мэдээлснээр Аббас мөн өдөр  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд болсон Палестины асуудлыг хянан хэлэлцэх хуралд оролцох үеэрээ “2018  оны дунд үеэр олон улсын хууль, НҮБ-ын холбогдох тогтоолын дагуу Палестин,  Израйль хоёр тал мөн бүс нутаг болон олон улсын холбогдох талуудыг багтаасан нэг  удаагийн олон улсын хурал хуралдуулахыг уриалж байна” гэжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 онд Палестинд ажиглагчийн статус олгосон юм. Ингэснээр НҮБ-ын төв байрны өмнө Палестины далбааг намируулахаар болж уг шийдвэрийг 119 орон дэмжиж АНУ, Израйль тэргүүтэй найман орон эсэргүүцэж байсан билээ. Палестин 1988 онд улс байгуулагдсанаа тунхагласан бөгөөд НҮБ-ын гишүүн орнуудын олонхи нь хүлээн зөвшөөрсөн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)