Нориаки Касаи ес дэх олимпдоо оролцоно

Трамплинаас үсрэлтийн агуу тамирчдын нэг, Япон улсынхаа шигшээ багийн бэлгэ тэмдэг болсон Нориаки Касай цаашид спортын замналаа үргэлжлүүлж, 2022 онд Бээжинд болох өвлийн олимпийн 24 дүгээр наадамд оролцох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. “Пёнчан 2018” түүний хувьд найм дахь олимп байсан бөгөөд олимпод оролцсон тоогоороо дээд амжилт тогтоосон юм.

“Найман олимпод оролцож дээд амжилт тогтоосон ч медаль авч чадаагүйдээ сэтгэл дундуур байна. Бусад тамирчид яаж харайж, медаль авч байгааг харсан чинь үргэлжлүүлмээр санагдсан. Би зодог тайлахгүй ээ” гэж тэрээр өгүүлсэн байна.

2022 онд тэрээр 49 настай байх бөгөөд Бээжинд өрсөлдөж чадвал есөн олимпийн наадамд оролцсон давтагдашгүй амжилтын эзэн болох юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)