Найман багц медалиас хоёрынх нь эзэд тодроод байна

Софиа Гожиа

Өнөөдөр Пёнчаны олимпийн 13 дахь өдөр найман багц медалийн эзэд тодрох ёстойгооc хоёрынх нь эзэд тодроод байна.

АНУ-ын алдарт уулын цаначин бүсгүй Линдси Вон их спортдоо эргэн ирснийхээ үр шимийг хүртэж, хүрэл медалиар энгэрээ мялаасан бол, итали, норвеги бүсгүйчүүд эхний хоёр тавцанг эзэгнэсэн юм.

Уулын цана

Эмэгтэй

Хурдтай буулт

1. София Гожиа (Итали)
2. Рагнхиль Мувинкель (Норвег)
3. Линдси Вонн (АНУ)

Фристайл

Эрэгтэй

Ски-кросс

1. Брэди Леман (Канад)
2. Марк Бишофбергер (Швейцарь)
3. Сергей Ридзик (Оросын олимпийн баг)


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)