“Сарын шилдэг тамирчин”-д эмэгтэйчүүд өрсөлдөж байна

Монголын үндэсний олимпийн хорооноос нэгдүгээр сард онцгой амжилт гаргасан дөрвөн тамирчинг 2018 оны нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар тодруулаад байна.

Шинэ оны эхний сарын шилдэг тамирчинд Монгол Улсын усанд сэлэлтийн таван рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн, чөлөөт бөхийн бага дэлхийн аварга хэмээгддэг Алтан Гран при тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн П.Орхон, тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Гантуяа, Сөүлийн нээлттэй тэмцээнд II байрт шалгарч, улмаар Өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг нар нэр дэвшлээ.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах юм. Санал хураалт хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд сарын шилдэг тамирчны нэрийг 26-ны өдөр зарлах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. бөх ерөнхийлөгчтэй болсоноос хойш бөхөөс өөр сайн амжилтттай спорт гэж байхаа больж дээ, уг нь дэлхий бараг мэдэхгүй шахуу хэдэн бөхийн төрлийг ингэж тойлж байхаар дэлхий мэддэг спортыг хөгжүүлж, амжилт гаргасан тамирчдыг нь дэмжмээр

    0 0 Хариу бичих