“Пёнчан 2018”: Е.Медведева-А.Загитовагийн эхний дуэль

Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр “Gangneung Ice Arena”-д 09.00 цагт эхэллээ. Олимпийн хамгийн гол өрсөлдөөн, үзүүштэй тэмцэл явагдана, уран гулгалтын жинхэнэ хатан хааныг тодруулна гэх мэтээр  ярьж, бичиж буй ОХУ-ын уран гулгагч Евгения Медведева, Алина Загитова нар үзүүлбэрээ толилуулах гэж байна.

Евгения Медведева багийн тэмцээний үеэр дэлхийн дээд амжилт тогтоосон. Харин Алина Загитоваг техник талдаа өрсөлдөгчөөсөө хамаагүй илүү гэж үнэлдэг. Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд 30 тамирчин өрсөлдөж байгаагаас одоогийн байдлаар 12 тамирчин үзүүлбэрээ толилуулаад байна. Харин Евгения Медведева 25, Алина Загитова 28 дугаарт гарах хуваарьтай байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)