ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Хоёрдугаар сарын 21

1440 - Пруссийн хаант улс байгуулагдав.

1613 - Оросын үндэсний ассемблей хаан ширээнд I Михаилийг суулгаснаар Хаант Орос улсад Романовын угсааны хаанчлал эхлэжээ.
1808 - Швед Финляндад дайн зарласнаар Финландын дайн эхлэв. Уг дайнд Шведчүүд ялагдал хүлээж, газар нутгийн зүүн хэсгийн талыг Финляндад буюу Оросод алдсан юм.
1842 - Америкийн зохион бүтээгч Жон Гринау оёдлын машины анхны патентыг авчээ.

Карл Маркс болон Фридрих Энгельс нар алдарт "Эв хамт намын тунхаг" номоо хэвлүүлэв

1848 - Карл Маркс, Фридрих Энгельс хоёр “Эв хамт намын тунхаг”-аа хэвлүүлжээ. “Энэ жижиг товхимол нь олон ботиудын үнэ цэнэтэй тэнцэнэ. Түүний утга санаагаар соёлт ертөнцийн зохион байгуулалттай, тэмцэж буй үгээгүй ядуус амьдарч байна” гэж Владимир Ленин тухайн цагтаа өгүүлж байв. Эв хамт намын тунхаг нь марксизмын үндсэн үзэл санааг  илэрхийлсэн шинжлэх ухааны коммунизмын анхны мөрийн хөтөлбөр болсон баримт юм. Түүнийг Коммунистуудын холбооны 1847 оны II конгрессийн даалгавраар Карл Маркс, Фридрих Энгельс хоёр бичсэн ба төрж буй коммунист байгууллага ба намуудын тэмцлийн арга барил ба үүргийг тунхагт тодорхойлж өгчээ. Тунхаг “коммунизмын сүнс Европоор тэнэж явна” гэсэн үгээр эхэлж, “Орон бүхний үгээгүй ядуучууд нэгдэгтүн!” гэсэн алдартай уриагаар төгсдөг. 

1878 - АНУ-ын Коннектикут мужийн Нью Хавен хотод телефон холбооны компани анх удаагаа байгуулагджээ.

1918 - "Каролина тоть" шувууны хамгийн сүүлийн төрөл нас баржээ.
1925 - Алдарт "Нью Йоркер" сэтгүүл анхны дугаараа эрхлэн гаргав.
1937 - Үндэстнүүдийн лиг Испанийн иргэний дайнд гадны иргэдийг "сайн дураар" гэх нэрээр татан оролцуулахыг хоригложээ.
1948 - Америкийн автомашины хамгийн том уралдаан болох "НАСКАР" зохиогдож, удирдлагын бүрэлдэхүүнтэй болжээ.
1952 - Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль бүх иргэдийг иргэний үнэмлэхтэй болгох шийдвэр гаргав.
1972 - Америк-Хятадын харилцааг шинэ тавцанд гаргах зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.
1975 - Уотергейтын дуулиан: АНУ-ын ерөнхий прокурор асан Жон Н.Митчелл, Цагаан ордоны ажилтан Х.Р.Халдеман, Жон Эрлихман нарыг шоронд хорихоор болжээ.
1995 - Канадын Саскатчеван мужийн Лидер тосгонд нисгэгч Стив Фоссетт агаарын бөмбөлөгтэй газарджээ. Ингэснээр тэрээр Номхон далайг агаарын бөмбөлөгтэй туулсан анхны хүн болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)