Япон тэрбумтанд худалдан авсан 13 хүүхдийг нь үлдээв

Тайландад тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн 13 хүүхдийг нь Японы тэрбумтан МицүокиШигэтад үлдээх шийдвэрийг шүүх гаргасан тухай South China Morning Post сонин мэдээлэв.

Шигэтань эцэг эхийн эрхтэй цорын ганц хүн гэж шүүх үзлээ. Өмнө нь япон баян  гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргаагүй мөн тийм олон тооны хүүхдийг өсгөх боломжтой гэж шүүх анхааралдаа авсан байв.  Тэр одоо Японд хүүхдүүдийн байрыг бэлтгэн асрагчид ба эмнэлэгийн ажилтнуудыг хөлсөлсөн  гэнэ.

2014 онд Бангкокын захад цагдаагийнхан  хоёр долоо хоногтойгоос хоёр хүртэлх насны есөн хүүхэд мөн долоон сартай хүүхэд тээж байгаа эх байсан байрыг олж илрүүлсэн байв. Тэд бүгдийн эцэг нь «Хикари Цусин» компанийг үндэслэгч Ясүмицү Сигэтагийн хүү 24 настай Мицүоки Сигэта байжээ.

Мөрдөн байцаалт тогтоосноор  хүүхэд тээгч эхчүүд япон залууд 19 хүүхэд төрүүлсэн байв. Тэр тэдний зургааг нь Камбож, Япон руу гаргаж чадсан байв. Бусад хүүхдүүдийг нь хураан асрамжийн газар аваад Сигэта хүний эрхтэн зардаг хүн байж магадгүй гэж сэжиглэн шалгасан байлаа. Гэвч тэр нь батлагдсангүй.

Япон залуу тээгч эхчүүдэд 300 мянгыг төлсөн ба тэднийг Австрали, АНУ, Швед, Хятад, Испани, Бразили, Малайз, Израилийн доноруудын үр хөврөлийг суулгасан өндгөн эсээр жирэмслүүлсэн байв. Шигэта жилдээ 10-15 хүүхэдтэй болохоор төлөвлөсөн байсан тухай түүний хамтран зүтгэгч бизнесмэн ярьсан байлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Япончуудаас хачин хачин бодол үйлдлүүд их гарнөө энэ олон хүүхдээр яадаг бнаа тэнэг юм

    0 0 Хариу бичих
  2. Энэ самуурайчууд дандаа гаж юмыг сэдэж бдг цус нь ойртсон давжаа биетэй царай муутай амьтан шиг царайтан ихтэй гажгууд. Секс нь ч бсн хамгийн гажгаар гаж хийдэг гсн эргүү малнууд

    0 0 Хариу бичих