Сирид оросууд амь үрэгдсэнийг Москва мэдээлэв

Сирид зэвсэгт мөргөлдөөний явцад ОХУ-ын цэргийн албан хаагч биш орос иргэд амь үрэгджээ гэж Оросын ГХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Тэдний мэдээлэлд чухам хаана ямар мөргөлдөөний үеэр амь үрэгдсэнийг тодруулаагүй ба гэхдээ шархдагсдын дунд Тусгаар тогтносон орнуудын холбооны улсуудын хэдэн арван иргэд байгаа гэв. Тэднийг нутаг буцахад нь туслана гэжээ. Янз бүрийн эмнэлэгүүдэд тэд эмчлүүлж байгаа ажээ.

Цэргийн албан хаагч биш иргэд үрэгдсэнийг Москва хоёрдугаар сарын 15-нд анх удаагаа мэдэгдсэн юм. Тэр үед АНУ-ын толгойлсон эвслийн хүчний бөмбөгдөлтөд таван орос иргэд үрэгдсэн байв. Хоёрдугаар сарын 7-нд америкчууд Сирийн армийн ангийг бөмбөгдсөн бүсэд Оросын  хөлсний  цэргийнхэн байжээ. Янз бүрийн мэдээгээр 11-ээс хэдэн зуун хүн хөнөөгдсөн гэж байгаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. munhnar eej

    0 0 Хариу бичих
  2. Нууж нууж аргагүй нэг ам ангайвуу ..хачин улс шүү энэ оросууд . 200 - 600 хүн амь үрэгдсэн

    0 0 Хариу бичих
    • орос хүн үхэх чамд бахархалтай бна уу хорт хавдарт минь

      0 0