Л.Месси анх удаа “Челси”-гийн хаалганд гоолдлоо

“Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-д учраа таарсан “Челси”-“Барселона” багийн эхний тоглолт урьд шөнө “Стэнфорд Бриж”-д болж, 1:1-ээр тэнцлээ.

Тоглолтын 62 дахь минутад Виллиан эхний гоолыг оруулснаас хойш 13 минутын дараа Лионель Месси гоолдож, тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм.

Л.Месси өмнө нь “Челси”-гийн эсрэг албан ёсны найман тоглолтод оролцоод нэг ч гоол оруулаагүй байжээ. Харин өнгөрсөн шөнө Иньестагийн оновчтой дамжуулалтын ачаар гоолдсоноор азгүйтэлдээ цэг тавилаа.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)