Тусгай хяналтын дэд хороо Д.Гантулгын асуудлаар нэг удаа хуралджээ

 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  намрын ээлжит чуулганы хугацаанд  нийт 15 удаа хуралдсан бол, Тусгай хяналтын дэд хороо 1 удаа, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 3 удаа тус тус хуралджээ.

Тусгай хяналтын дэд хороо нь нэг удаа хуралдахдаа УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон асуудлыг хэлэлцсэн билээ.

Байнгын хороо давхардсан тоогоор 24 асуудал хэлэлцэж, нийт 20 санал, дүгнэлт, 1 танилцуулга бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлээд байна. Үүний зэрэгцээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийнтөслүүдийг Байнгын хороо болон чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон бусад чиглэлээр 1 ажлын хэсэг байгуулж ажиллуулав.

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 3, хууль соёрхон батлах тухай хууль 7, Улсын Их Хурлын тогтоол 8-ыг тус тус хэлэлцэн Улсын Их Хурлаар батлуулсан байна. 

         Тус Байнгын хороо Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай, "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиуд,Дипломат харилцаа тогтоох тухай, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай”, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр тогтоолын тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус батлуулав.

            Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хэлэлцээд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол гаргаж, Монгол Улсын Засгийн газарт болон Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам зэрэг холбогдох байгууллагад хүргүүллээ. 

Мөн Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишүүд Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, санал солилцов.

            Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааных нь талаарх мэдээлэл, тайлангуудыг сонсож, холбогдох чиглэл өгч ажилласан бөгөөд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагуудаас шаардлагатай мэдээ, мэдээллийг тухай бүрт нь авч хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан хэмээн тус байнгын хорооноос мэдээллээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Энэ нэг мунаг амьтанаа хурдан зайлуулаачээ.

    0 0 Хариу бичих
  2. Яамдорж амаа олохгүй л магтаад байсан даа .Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо нийлнэ гэж энэ дэ .

    0 0 Хариу бичих
  3. Нямкаа баасаа яаж цэвэрлэх юм болдоо. Их л сайхан үнэртэй баас байсан гээд л магтаж сайшаагаад их хуралд нэр дэвшүүлээд байсан.

    0 0 Хариу бичих
  4. МАНгарууд цайчихсан сурсан гарууд хүчээр хурьцлын ажил хийгээгүй ЭВЛҮҮЛЭГ л гэнэ! Яаж худлаа залахыг Нямдорж өрөөндөө оруулан зааж өгнө !

    0 0 Хариу бичих