В.Путин Р.Эрдоган нар дахин утсаар ярьжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Туркийн ерөнхийлөгч Р.Эрдогантай уржигдар утсаар ярьж, Сирийн асуудлаар голлон ярилцсан байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн сайтад нийтэлсэн мэдэгдлээс үзвэл, хоёр орны ерөнхийлөгч Сирийн асуудлаархи Астанагийн энхийн хэлэлцээрийн механизмыг баримтлахаа онцолж, Орос, Турк хоёр улс нягт хамтран ажиллаж Сирид үүссэн зөрчлийг бууруулахад хүчин чармайлт гаргахаа цохон тэмдэглэжээ.

Саяхан ОХУ-ын Сочи хотод болсон Сирийн үндэсний хэлэцүүлгийн хурлаар холбогдох талуудын тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлнэ гэдгээ хоёр орны удирдагч санал нэгтэй зөвшөөрч, идэвхтэй үүрэг гүйцэтгэхээ илэрхийлжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сайтад нийтлэгдсэн мэдэгдэлд ОХУ, БНТУ хоёр улс харилцаа хөгжлийн эерэг чиг хандлагаа хадгалж, хоёр орны удирдагчид бүх салбарын хамтын ажилалгааг хөгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж байна гэжээ.

Хоёр улсын удирдагч нар мөн Сирийн хойд нутгийн байдал, ялангуяа Туркийн арми Сирийн хойд хэсэг дэх Африн бүсэд явуулж буй цэргийн үйл ажиллагааны асуудлаар нухацтай ярилцсан байна. Хоёр долоо хоногийн өмнө В.Путин, Р.Эрдоган нар мөн утсаар ярьж Сирийн асуудлаар санал солилцон, Сирийн хэт даврагчдад цохилт өгөх, ОХУ, БНТУ, Иран гурван улсын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах талаа ярилцсан билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. HORSH YAMAR BNA MONGOL TIIM BNA

    0 0 Хариу бичих