Ц.Даваасүрэн: Хууль зөрчсөн гэрээг бид өнгөрсөн аравдугаар сард мэдсэн

 “Оюутолгой” жилд 130-140 сая долларын эрчим хүч Хятадаас импортолдог. Ирэх жил гүний уурхай нь ашиглалтад орвол 300 орчим сая доллар эрчим хүчний импортод төлөхөөр байгаа аж.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ талаар Ерөнхий сайд Оюутолгойд Монгол Улсаас эрчим хүчээ ав, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Оюутолгой хууль бус гэрээ хийж, Монголоос эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй учраас хууль зөрчсөн  гэрээг хүчингүй болгосон. Энэ хууль зөрчсөн асуудлыг өнгөрсөн аравдугаар сард манай Засгийн газар мэдсэн. Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой. 2017 оны наймдугаар сараас эхлээд Монголоос эрчим хүчээ авах ёстой байсан. Энэ хугацаа нь өнгөрсөн. Манай Засгийн Газар Оюутолгойг Монгол Улсаас эрчим хүчээ ав гэдэг байр суурьтай байгаа.Дөрвөн жилийн дотор хаанаас эрчим хүчээ авах нь Оюутолгойн өөрсдийн асуудал. Гурван эх үүсвэрээс аль нэгийг нь сонгох ёстой. Манайхаас л авч байвал хувийн болон хувьсгалын аль нь ч хамаагүй” гэлээ.

Манай Засгийн Газар Оюутолгойг Монгол Улсаас эрчим хүчээ ав гэдэг байр суурьтай байгаа.Дөрвөн жилийн дотор хаанаас эрчим хүчээ авах нь Оюутолгойн өөрсдийн асуудал.

“Оюутолгой” компани уурхайн эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа энэ сарын 16-нд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.

Тус компанийн мэдэгдэлд "Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюутолгой” ХХК Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төсөл хэрэгжих боломжийг судалж, цахилгаан станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийлээ. Харин Засгийн газраас Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна. Энэ гэрээг цуцалснаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбар сонгох ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой. “Оюу толгой” ХХК эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлнэ. Оюу Толгой компанийн зүгээс ч энэхүү саналыг хүлээн зөвшөөрч, дотоодын эх үүсвэрээс хангах хувилбараа сонгохоор ажиллаж байгаа” гэжээ.  

Харин Тавантолгойн цахилгаан станцын төсөл хэвийн үргэлжилж байгаа аж. Тус цахилгаан станцын төслийн захирал Д.Батбилэг “ТЭЗҮ дууссан, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон. Хэрэв 2018 онд барилгын ажил эхэлбэл дөрвөн жилийн дараа буюу 2021 онд дуусч ашиглалтад орно. Төслийн нийт өртөг нэг тэрбум ам.доллар. Хүчин чадал нь 450 мeгаватт” гэсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. [email protected] Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

    0 0 Хариу бичих
  2. Даваасурэн энэ гэрээг эхний өдрөөс ашиггүй гэж поп хийдэг байсан байж цахилгаан станцын тухай огт олж хараагүй болж таарч байна уу???? Гэрээг огт уншаагүй попдоод байсан хэрэг үү!!!!!Гэнэт л мэдсэн гэнэ дээ .

    0 0 Хариу бичих
  3. монголын ард түмнй хөрөнгийг хувьдаа идэж завшсан новш байхийн бол би өөрийн гараар буудаж ална даа

    0 0 Хариу бичих
  4. arail udaan bna da arail deerrlhuulj bna da

    0 0 Хариу бичих
  5. Манай эдийн засагт хятад оролцохгүй цэг салбар байгаа юм уу.Бүхэл бүтэн Засгийн газар байж Оюу толгойн эрчим хүчний асуудлыг толгой даагаад шийдэж чаддаггүй юм уу.

    0 0 Хариу бичих
  6. ТА НАР ТЭГЭЭД ЭНЭ ЗАЛЬТАЙ ЛУЙВАРЧИНИЙ ЯРИАНААС ЮУ ОЙЛГОВ !

    0 0 Хариу бичих
    • Гэрээний хууль ёсны хэрэгжилт, Монгол улсын эрх ашгийн төлөө зөв ажиллаж байгааг ойлголоо. Харин хууль зөрчсөн үйлдлийг ямар хожуу мэдсэн юм бэ?????????? Оюу Толгойд энэ мэт луйвар зөндөө байгаа тул, үйл ажиллагааг нь зогсоовол таарна.

      0 0
    • Гэрээний хууль ёсны хэрэгжилт, Монгол улсын эрх ашгийн төлөө зөв ажиллаж байгааг ойлголоо. Харин хууль зөрчсөн үйлдлийг ямар хожуу мэдсэн юм бэ?????????? Оюу Толгойд энэ мэт луйвар зөндөө байгаа тул, үйл ажиллагааг нь зогсоовол таарна.

      0 0