Зэрлэг амьтадад өвс тэжээл тавьж өгч байна

Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн онд ногоон бүсийн зэрлэг амьтадад идэш тэжээл, хужир мараа тавих ажил зохион байгуулсан. Тэгвэл энэ жил тус ажлыг үргэлжлүүлж, биотехникийн арга хэмжээг зэрлэг амьтдын гүйдэл ихтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дээндийн амны хоёр цэгт 20 боодол өвс тэжээл тавих ажил зохион байгуулсан байна. Уг ажилд ан амьтны мэргэжлийн байгууллага “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ, Гачуурт хэсгийн байгаль хамгаалагчид болон иргэд идэвхитэй оролцсон бөгөөд цаашид тус ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэх аж.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. yostoi saixan setgeltei ajil bna...manaixan tegeed an amitad tavisan edgeer zuiluuliig shono ochood avaad bxviidee....xyanaltaa bas davxar taviaarai

    0 0 Хариу бичих