Пёнчан 2018: Норвег улс түүхэндээ хамгийн олон медаль хүртээд байна

Норвегийн баг тамирчид өвлийн олимпийн наадмаас хамгийн олон медалиа “Пёнчан 2018”-аас хүртээд байна. Тэд одоогоор 11 алт, есөн мөнгө, найман хүрэл, нийт 28 медальтай байгаа юм.

Өмнөх дээд амжилтаа тэд нутагтаа болсон “Лиллехаммер 1994” олимпод 10 алт, 11 мөнгө, таван хүрэл, нийт 26 медаль хүртсэнээр тогтоож байв. “Сочи 2014”-т норвегчүүд амжилттай оролцож 11 алт, таван мөнгө, 10 хүрэлтэйгээр алтан медалийнхаа тоог дээд амжилтад хүргэсэн бол энэ удаа амжилтаа эвдэх өндөр магадлалтай болжээ.

Өмнөх дээд амжилтаа тэд нутагтаа болсон “Лиллехаммер 1994” олимпод 10 алт, 11 мөнгө, таван хүрэл, нийт 26 медаль хүртсэнээр тогтоож байв.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам энэ сарын 25-нд өндөрлөнө.      


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)