Гуравдугаар дивизионы баг “МанСити”-г “Английн цом”-оос мулталлаа

“Уиган” 2013 оны Английн лигийн тэмцээнд “МанСити”-г хожиж байжээ. Тэр цагаас хойш амжилт нь бууран буурсаар өдгөө гуравдугаар дивизионд тоглож байгаа аж. Гэсэн ч “Английн цом”-д “МанСити”-г дахин буулгаж авчээ. Энэ жил дийлдэшгүй мэт байгаа “Ман Сити”-гийн оролцсон бүх тэмцээндээ түрүүлэх мөрөөдөл ийнхүү бүтэлгүйтэв.

Тоглолтын мэдээллийг зургаар хүргэж байна. 

Тоглолтын эхний үед шүүгч Фабиан Дельфэд улаан хуудас өгч талбайгаас хөөсөн нь тоглолтын үр дүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Үүнээс бол тоглогч, дасгалжуулагчдын хооронд бөөн маргаан дэгдсэн юм.   

Фабиан Дельф Макс Пауэрийг унагасаны дараа шүүгч Антони Тэйлор эхлээд шар хуудас өргөж, тэр ч байтугай протоколд юм бичсэн аж. “Уиган”-ы дэмжигчид үүнийг хараад хашгиралдаж эхэлмэгц хоромхон зуур эргэлзсэнээ улаан хуудас өргөжээ.

Энэ үйл явдлын дараа Пеп Гвардиола “Уиган”-ы дасгалжуулагч Пол Кук дээр очин хэрүүл хийлээ.

Завсарлагааны дараа хамгийн гол үйл явдал болж, “Уиган” гоолдов. Уилл Григг оруулжээ.

Пол Кук хөөрөн баярлав. Цаана нь Пеп.

Тоглолт өндөрлөсний дараа уурсаж хилэгнэсэн “Сити”-гийн балиашгууд цагдаа нартай сөргөөцөлдөж, юм шидсэн. Шидэлсэн зүйлсийн дотор сурталчилгааны самбарын хэлтэрхий ч харагдана.

“Уиган”-ы балиашгууд эсрэгээрээ, хөөрөн баярлаж, өрсөлдөгч багийн тоглогчдыг шоолж, Серхио Агуэрог бачимдуулав.

Гэхдээ үнэн хэрэгтээ балиашгуудын ихэнх нь тоглогчдод бус, багийнхаа түүхэн амжилтад л анхаарал хандуулж байсан юм.

Тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр Пеп “Дараагийн шатанд шалгарсан  ”Уиган”-д баяр хүргэе. Тэд хаалга оносон ганц л цохилт хийсэн” гэж хэлжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)