Өмнөд Африкийн шинэ Ерөнхийлөгч хэн бэ?

Өмнөд Африкийн шинэ Ерөнхийлөгч Сирил Рамафоса тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Нельсон Мандела агсныг хэд хэдэн удаа дурдлаа.  “Манделагийн хөдөлгөөнөөр дагагч бид нар хариуцлагатай лидерлэлт ба  ёс зүйн стандартад үнэнч гэдгээ харуулахын тулд энэ оныг ашиглах болно. Өмнөд Африк нь тэнд амьдарч байгаа хүн бүрийн нутаг орон юм” хэмээн тэр хэлжээ.

Мөн "Бид шинэ орныг байгуулна. Өмнөх  шударга бус зүйл ба өнөөгийн тэгш бус эрхээс салах болно" гэж амласан байна. Төрийн тэргүүнээр сонгогдох хүртлээ Рамафоса ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч байсан ба түүнийг уран илтгэгч гэж тооцдог. Тэрээр залуудаа Уурхайчдын үндэсний холбоог удирдаж байхдаа галтай цогтой илтгэж сурчээ. 

Үүнээс гадна Рамафоса хүнд нөхцөлд ажиллаж байсан уурхайчдын эрхийн төлөө идэвхтэй тэмцэж иржээ. ”Алтны уурхайнуудад уурхайчид ихээр амиа алддаг. ХХ зууны эхнээс хойш Өмнөд Африкийн алтны уурхайнуудад 46 мянган хүн амиа алдаад байгаа. 

“Африкийн  үндэсний  конгресс” намын гишүүн байсны хувьд  тэрээр  өмнөх лидерүүд шиг шоронгийн их сургуулиар дамжжээ.

Түүнийг террорын хэрэгт сэжиглэн баривчлаад бараг бүтэн жилийн турш Преторийн шоронгийн ганцаарчлан хориход хорьжээ. Шоронгоос гараад тэр тэмцлээ үргэлжлүүлэн өөрийн хүчийг эрх баригч нарт үзүүлсэн байлаа.

Тэрээр 1987 онд томоохон ажил хаялт зохион байгуулан эрх баригчидтай улс төрийн тэмцэл хийсэн. Фредерик Вииллем де Клерк засагт гарч ирсний дараа тус оронд улс төрийн өөрчлөлт эхлэв. Тэр Засгийн газартай гол хэлэлцээрийг явуулсан хүн ажээ. 1991 онд Рамафоса Африкийн үндэсний конгресс намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.

Рамафосаг мэддэг Их Британийн парламентын гишүүн асан Макшэн шинэ  Ерөнхийлөгчийг “Черчиллийн насанд улс төрд орж ирсэн гарамгай зүтгэлтэн" гэж нэрлэсэн байна.

Улс төрөөс гадна тэр томоохон бизнесмэн. 2000 онд хөрөнгө оруулалтын "Shanduka Group" компанийг байгуулсан бөгөөд хувьцааных нь 30 хувийг атгадаг. "Forbes" сэтгүүл түүний хөрөнгийг 450 сая ам.доллар гэж үнэлжээ.

Мөн тэрээр цаас, баглаа боодлын "Mondi" компанийн  захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Оросын бүс нутагт  дөрвөн салбартай гэнэ. 

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч зөвхөн авлигатай тэмцээд зогсохгүй, сүүлийн 100 жилд гараагүй их гантай тэмцэх хэрэгтэй болсон. Түүний улмаас тус орны хоёр дахь том хот Кейптаун ундны усгүй үлдэх аюултай тулгараад байгаа билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. AFRIKIINHAN UURHAIN NOOTDIIG HENCH YAG ONOJ CHADDAGGUI TAAJ BODDOGIIG MEDEHGUI YUM YAG L MONGOL SHIG

    0 0 Хариу бичих