Хархираа голын мөс цөмөрч суусан машинтай иргэдийг аварчээ

Сар шинийн баярын өдрүүдээр Онцгой байдлын алба тав хоногийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Энэ хугацаанд 66 дуудлагын дагуу ажиллаж, зургаан хүний амь насыг авран хамгаалжээ.

-Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 19 дүгээр байранд 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүүхэд угаалгын машинд гацсан дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, угаалгын машинд гацсан гурван настай Б-г гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хуучин Оросын тосгон” гэдэг газар хоёрдугаар сарын 15-ны өдөр иргэн Н гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 63 настай иргэнийг мөн өдөрт нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

-Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Ямаатын бөгс” гэдэг газар хоёрдугаар сарын 13-ны өдөр гурван зорчигчтой суудлын автомашин Хархираа голын мөс цөмөрч суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид,

– Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд хоёрдугаар сарын 16-ны өдөр ачааны автомашин уулын бэл рүү унаж, айлын гэр дээр унах гээд байна гэсэн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид,

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хонхор“ гэдэг газар хоёрдугаар сарын 16-ны өдөр нэг зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн тус тус ажиллаж тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 3424 алба хаагч, 1082 нэгж тусгай зориулалтын автомашин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, үүрэг гүйцэтгэжээ.

Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянчандмань сум, Увс аймгийн Тариалан сум, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн болон ахуйн осол, сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажилласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. tiim gol baidgsa

    0 0 Хариу бичих