Агаар цэвэршүүлэгчийн аюулгүй байдалд шалгалт хийжээ

Нийслэлийн агаарын бохирдол бууруулах газраас Сонгинохайрхан дүүргийн Агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд хамаарах “Ирээдүй” цогцолбор болон 12 дугаар сургууль, 79, 90, 99,101, 104, 105, 106, 107, 110, 112, 113, 118, 119 цэцэрлэгүүдэд суурилуулсан агаар цэвэршүүлэгчийн хэрэглээнд хяналт хийжээ. Эдгээр сургууль цэцэрлэгт нийт 369 ширхэг агаар цэвэршүүлэгчийг хүлээлгэн өгсөн юм байна.

Сургууль, цэцэрлэгүүдэд хяналтын байцаагчид хяналт хийж, агаар чийгшүүлэгчийг зааврын дагуу ажиллуулах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажиллуулах горимыг танилцуулан, хүүхдийн аюулгүй байдлыг хангуулж зөв байрлуулах, зөвхөн хүүхдийн орчинд буюу анги, бүлэгт хэрэглэх талаар анхааруулга зөвлөгөө өгчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)