Бүх нийтээр мод тарьснаар Туул голын усны татралт 20 хувь буурчээ

 Ой мод нь ус цуглуулах, усыг жигд барьж хуваарилах, тунадсыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулах экологийн ач холбогдолтой. Гэтэл сүүлийн 30 жилд хүний буруутай үйл ажиллагаанаас болоод дэлхийн ойн нөөцийн тал хувь нь устжээ.

Үүнээс үүдэн хөрсний давхарга нимгэрч, ус барих чадвар, үржил шим буурч, ус гүехэн нэвчиж байна. Улмаар аадар борооны дараа гол мөрөн үерлэхэд хүргэж, эргээд хурдан хатаж хуурайших байгалийн үзэгдэл үүсэх ихсэжээ. Нэг үгээр хэлэхэд ойн нөөц багассанаар бүхий л экосистемд сөргөөр нөлөөлж байна.

Одоогоор дэлхийн хуурай газрын хэмжээ 13,5 миллиард га бөгөөд 4.1 миллиард га талбайг ой мод эзэлж байна.

Экосистемийн эх болсон ойн нөөцийг хамгаалах, ихэсгэхэд дэлхийн улс орнууд ихээхэн анхаарах болсон бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэд хэдэн зорилгод тусгажээ.  ТХЗ-ын Хуурай газрын эко системийг хамгаалах зорилтод ойжуулах,моджуулах ажлыг дэмжихээр:

-“2020 он гэхэд бүх төрлийн ойн тогтвортой менежментийг нэвтрүүлэх явдлыг хөхүүлэн дэмжих, цөлжилтийг зогсоох, муудсан ойг сэргээх, ойжуулах, моджуулах ажлыг олон улсын түвшинд [x] хувиар нэмэгдүүлэх”

- “Тогтвортой ойн менежментийг санхүүжүүлэх зорилгоор бүх түвшинд, бүх төрлийн эх үүсвэрээс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө бүрдүүлэх, энэ төрлийн менежмент, түүний дотор ойг хамгаалах, ойжуулах менежментийг хөгжүүлэх үүднээс хөгжиж буй орнуудад түлхэц болохуйц урамшуулал олгох” гэсэн зорилгуудыг тавьжээ.

Харин манай улсын хувьд 2010 оноос эхлэн бүх нийтээр мод тарих болсон бөгөөд МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн 48-р зарилгын дагуу 2014 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарих болсон. Энэ хугацаанд жил бүр нэг сая гаруй мод тариад байгаа бөгөөд дээрх зарлигт тусгагдсаны дагуу хууль бусаар мод бэлтгэх ажлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил дорвитой хэрэгжжээ.

Ойгоос мод хулгайлах, зөвшөөрөлгүй мод бэлтгэх асуудал 2001-2009 оны үед байсан. Жилдээ нийт зөрчлийн 3000 гаруй нь ойн зөрчил байсан бол өнөөдөр 2016 оны гүйцэтгэлээр 118 ойн зөрчил цагдаад бүртгэгдсэн байна.

Монгол орны ойн нөөцийн хомстлын гол шалтгаан нь хууль бус мод бэлтгэл, түймэр, хортон шавьжийн хөнөөл байдаг аж.

Мод тарих үндэсний өдрийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт 2010-2017 оны хооронд нийт 2 сая 22 мянга 538 ширхэг мод, сөөг тарьсан бөгөөд  үүний үр дүнд Туул голын усны татралт 20 орчим хувиар буурсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. [email protected] Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

    0 0 Хариу бичих
  2. Мод тарих амархан. Арчилгаа нь хэцүү гэдэг, тэр нь бол идвэхтэй усалгаа л юм. Социалист нийгмийн үед Бямба гаригт Субботник гэдэг нэртэй хүн бүр байрныхаа гадаа гарч цэвэрлэгээ хийдэг байлаа. Тэгвэл үүнийг сэргээж Бямба гариг бүр байр бүр ойр хавийнхаа модыг усалдаг уламжлал тогтооё.

    1 0 Хариу бичих
  3. Yamar medee, too barimt, sudalgaa shinjilgeen deer tulguurlaj ingej bicheed bainaa? Ekh survalj yuu vee? Mongoliin statistikiin medee yumuu esvel khaanaas avsan yum bee? Sanaandaa orson zuilee bicheed baigaa yumuu geltee.

    0 0 Хариу бичих
  4. ТАТРАЛТЫГ НЬ ЯАЖ ХЭМЖДИЙН ТАТРАЛТ ГЭЖ ЮУ ЮМ МОДОН ХЭЛЛЭГЭЭ БОЛЬ Л ДОО

    0 0 Хариу бичих