Замын цагдаагийн албанаас жолооч бүрт талархал илэрхийлэв

Цагдаагийн байгууллага сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангахаар өндөржүүлсэн бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан.

Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлага, зохицуулагчийн дохио зааврын дагуу хөдөлгөөнд соёлтой оролцсон жолооч нарт Замын цагдаагийн албанаас талархал илэрхийлж байна.

Тус албанаас “Өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлсэн алба хаагчид болон бидэнд талархал, урмын үгс илгээж байсан иргэд, жолооч та бүхэндээ баярлалаа” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Шалтаг л олдвол торгох гээд чичрээд дайрдаг байсан нэг үеэ бовдол замын цагдаа нар үнэхээр өөр болсон шүү. Замын голоор алхалсан цагдаа ахдаа баярлалаа. Амжилт.

    0 0 Хариу бичих