Б.Тэгшбаяр track-ийн Азийн анхны медальтан болов

Малайз Куала Лампур хотод дугуйн ханан тойргийн Азийн АШТ болж, манай тамирчин хүрэл медаль хүртлээ. Энэ сарын 17-нд болсон элит ангилалд залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр хүрэл медаль хүртсэнээр Монголын дугуйн спортын түүхэнд track-аар медаль авсан анхны тохиолдол боллоо. Түүний оролцсон зайд БНХАУ-ын дугуйчин алт, Иран мөнгөн медаль хүртжээ. Б.Тэгшбаяр нь хоёр жилийн өмнө энэ төрлөөр залуучуудын ДАШТ-д аваргалж, Монголын дугуйн спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулсан билээ. Манай баг тамирчид үргэлжлүүлэн Individual Pursuit төрөлд хурд сорих юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)