Манай гурван жүдоч Арабын нэгдсэн Эмиратын нэрийн өмнөөс барилдана

Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн гурван тамирчин Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд ооролцож магадгүй болжээ. Judoinside өчигдөр энэ талаар мэдээлсэн байна.

Түүнд бичсэнээр, бөхчүүд ирэх тавдугаар сар гэхэд АНЭ-ын нэрийн өмнөөс барилдаад эхэлчих бололцоотой гэнэ.

Молдавын шигшээгийн Виктор Сквортов, Иван Ремаренко, Сергей Тома нарын залуус  Арабын нэгдсэн Эмиратын нэрийн өмнөөс барилдаж, бүгд олимп, дэлхийн медальтан болсон түүх бий. Ер нь гадны улсын нэрийн өмнөөс барилдах болсон тамирчдын амжилт дээшилдэг. Казахстаны нэрийн өмнөөс барилдаж, олимп, дэлхийн медальтан болсон Г.Отгонцэцэг үүний жишээ. Тиймээс залуусаа шинэ боломжоо ашиглаж, дэлхийд нэрээ дуурсгахыг нь хүлээх л үлдэж байна.

Шилдэг гурван бөх маань явлаа гээд манай жүдо бөх сулрахгүй. Д.Төмөрхүлэгийн жинд Г.Хэрлэн, Д.Алтансүх, Н.Дагвасүрэнгийн жинд О.Ууганбаатар, Б.Тэмүүлэнгийн жинд Ө.Дүүрэнбаяр нарын залуу бөхчүүд бий. Тиймээс тэдний шийдвэрийг залуусдаа боломж олгосон гэдэг талаас нь бас харж байна. Бөхчүүддээ нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Маш зөв шийдвэр. Зарим жингүүдэд дэлхийн энэтэй тамирчин олон байхад ингэх нь тун ухаалаг хэрэг

    0 0 Хариу бичих
  2. Энэ нь ч дээр байх.

    0 0 Хариу бичих
  3. Амжилт хүсье. Дараагийн залуустаа боломж олгоод өөртөө шинэ гарц нээж байна гэж ойлгож байгаа

    0 0 Хариу бичих