АНУ ОХУ-ын 13 иргэн, 3 компанийг шүүхэд өгчээ

АНУ-ын Хууль зүйн яам ОХУ-ын 13 иргэн, 3 компанийг  АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэрэгт холбогдуулан зарга мэдүүлж  байна гэж мэдээлжээ. Уг өргөдлийг ОХУ-тай хуйвалдсан хэргийг шалгах тусгай прокурор  Роберт Миллерын тамгын газар өргөн мэдүүлсэн юм байна.

Өргөдөлд, Интернэт сүлжээний  судалгааны байгууллага нэртэй Оросын компани сошиал мэдээллийн хэрэгсэл  зэргийг ашиглан 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Трампыг дэмжин, Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтонд  цохилт өгсөн юм. Энэ үйл ажиллагаа нь АНУ-ын улс төрийн тогтолцооны дотоодод  будлиан үүсгэх стратегийн зорилготой байсан юм гэжээ.

Харин ОХУ-ын гадаад хэргийн  яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова ОХУ руу чиглүүлсэн энэхүү зарга нь утгагүй үйлдэл юм хэмээн сошалд хариу илэрхийлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ANU gej hogiin uls songuulia ch hiij chadahgyi byh buruug Oros ruu chiheed l,sdoo l busdiin heregt hondlongoos hoshuu dyrdeg delhiin jandarm biz dee

    0 0 Хариу бичих