Медалийн тоогоор Норвеги тэргүүлж байна

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхэлснээс хойш нийт 24 улсын баг тамирчид медаль хүртээд байна. Үүнээс Германы баг тамирчид 9 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар тэргүүлж байгаа аж. Харин медалийн тоогоор нийт 25 медаль хүртсэн Норвеги улс тэргүүлж байна.
Медалийн чанараар Германы араас Нидерланд болон Канад улс жагсчээ. Харин АНУ 10, Япон 9, Австри 10, ОХУ 10 медаль хүртэж медалийн тоогоор тэргүүлж байгаа хэдий ч ОХУ алтан медаль хүртээгүй учир медалийн чанараар жагсаалт 19-т бичигдэж байна. Манай өмнөд хөрш БНХАУ-ын баг тамирчид таван медальтай бөгөөд одоогоор мөн алтан медаль хүртэж амжаагүй байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)